/2020-03-27 11:37:00/

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо


Хууль зүйн туслалцааны төвийн Ажлын албаны төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу ёслолын үйл ажиллагааг Захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Ариунболд нээж, тангараг өргүүлэх ажлыг удирдан явууллаа.

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн тус төвийн Салбар хариуцсан мэргэжилтэн Б.Энх-Амгалан төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа тангараглав.

Төвийн захирал Б.Энхтунгалаг ёслолын үйл ажиллагааны үеэр төрийн албаны тангараг өргөсөн мэргэжилтэнд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

undefined

undefined

 

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд