/2020-11-21 09:34:00/

Төвийн Захирал Налайх дүүрэг дэх салбарт ажиллаа


  Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай явуулах, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, мөн улсын  өмгөөлөгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төвийн захирал А.Оюунчимэг, Салбар хариуцсан мэргэжилтэн Б.Энх-Амгалан, Ахлах нягтлан бодогч Б.Хажидмаа, жолооч Б.Батнасан нар Налайх дүүрэг дэх салбарт 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр албан томилолтоор ажиллаа.

undefined

 Албан томилолтын хүрээнд захирал А.Оюунчимэг, мэргэжилтэн Б.Энх-Амгалан, АНБ Б.Хажидмаа нар дүүрэг дэх салбарын ажлын байрны нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, салбарын эд хөрөнгийн бүртгэлийг шинэчлэн бүртгэлжүүлсэн бөгөөд  салбарын АУӨ Г.Наранбаатар, УӨ Д.Мартад мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч, цаашид хууль зүйн туслалцааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

 Налайх дүүргийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, хамтран ажиллах чиглэлээр  Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд нартай албан уулзалтыг зохион байгуулж салбарын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлыг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхой болголоо.

undefined

 Уулзалтын үеэр Засаг дарга Ч.Раднаабазар хууль сурталчлах үйл ажиллагаанд улсын өмгөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх, хууль зүйн туслалцааны мэдээллийн хуудас, гарын авлагыг хэвлүүлэхэд төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 онд ашиглалтад орох шинэ ажлын байранд стандартад нийцсэн ажлын өрөөг Налайх дүүрэг дэх салбарт гаргаж өгөхөө амлаж, цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд