/2022-04-20 10:07:00/

Төр засаг, хууль зүйн туслалцааны тогтолцоо ба хуульч өмгөөлөгчдийн хэрэгжүүлэх чиг үүрэг


Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч нарт “Мэдлэгт дусал нэмэр” болох зорилгоор НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2019 онд гаргасан “Эрүүгийн хэрэгт үзүүлэх хууль зүйн туслалцааны чанарыг нэмэгдүүлэх” гарын авлагаас хэрэгтэй мэдээллийг түүвэрлэн танилцуулж байна.

Цуврал 7. Төр засаг, хууль зүйн туслалцааны тогтолцоо ба хуульч өмгөөлөгчдийн хэрэгжүүлэх чиг үүрэг

Хэдийгээр гишүүн улс орнууд олон улсын байгууллагуудын баталж тогтоосон эрх зүйн хэм хэмжээний баримт бичгүүдийг дагаж мөрдөх үүрэг хүлээж байдаг ч гэсэн практик дээр төр засаг, хууль зүйн туслалцааны тогтолцоо ба хууль зүйн туслалцаа үзүүлэгчдийн олон төрөл хэлбэр байдгаас гадна эдгээр оролцогчид хууль зүйн туслалцааны чанарыг хангахад тус бүрчлэн өөр чиг үүрэгтэйгээр оролцдог. Тэдгээрийн чиг үүргийг дор хураангуйлан жагсааж танилцуулж байна.

  • Төр засаг дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана:
  • Хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой тогтолцоог бүрдүүлэх хууль тогтоомжийг батлах,
  • Хууль зүйн туслалцааны үйл ажиллагааг хариуцаж ажиллах байгууллагыг үүсгэн байгуулж, удирдлагаар хангах.

Түүнчлэн төр засгийн зүгээс эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагчдыг баривчлах, саатуулах болон мөрдөн байцаалт өгөхөөс өмнө ба өгөх явцад, мөн цаашлаад шүүн таслах ажиллагааны үеэр өмгөөлөгч авч оролцох эрхийг баталгаажуулсан эрх зүйн орчин, түүний бодит хэрэгжилтийг хангаж, хяналт тавих үүрэгтэй юм. Тухайлбал, эрүүгийн хэргийн сэжигтэнд түүнийг баривчилж саатуулсанаас хойш 48 цагийн дотор өмгөөлөгчийг томилох шаардлагатай.

Эдгээр чиг үүрэг нь хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцооны үндэс суурь болох аж. Хууль зүйн туслалцааны тогтолцоо болоод түүний гол оролцогч болох хуульч, өмгөөлөгчдийн үйл ажиллагаа нь хууль зүйн туслалцааны чанарыг шууд тодорхойлдог. Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг хүн бүрд эрх тэгш, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зорилтын хүрээнд  хангахуйц төр засаг нь тогтвортой, иж бүрэн, үр нөлөө бүхий хууль зүйн туслалцааны тогтолцоог бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд