/2022-06-10 10:41:00/

Эрүүгийн хэрэгт хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхтэй холбоотой НҮБ-ын баримтлах зарчим, зөвлөмж


Цуврал 9. Хууль зүйн туслалцаа үзүүлэхэд баримтлах стандартууд: Эрүүгийн хэрэгт хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхтэй холбоотой НҮБ-ын баримтлах зарчим, зөвлөмж

НҮБ-ын баримтлах зарчим, зөвлөмжид хууль зүйн туслалцааны чанарыг боловсронгуй болгохтой холбоотойгоор Гишүүн улс орнуудын авбал зохих арга хэмжээг тусгасан дараах зөвлөмжүүд багтсан болно. Үүнд:  

• Хууль зүйн туслалцаа үзүүлэгчийг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт (15-р Зөвлөмж 15);

• Өмгөөлөгч ба өмгөөлөгчийн туслахуудын баримтлах чанарын стандарт (14 ба 16-р Зөвлөмжүүд);

• Мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийн сургалт ба хяналт (14-р Зөвлөмж);

 • Өмгөөлөгч ба өмгөөлөгчийн туслахуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийх замаар үйл ажиллагааны чанарыг тогтмол боловсронгуй болгох хяналт, үнэлгээний аргачлал (14 ба 16-р Зөвлөмжүүд);

• Хууль зүйн туслалцааны чанарыг тогтмол боловсронгуй болгох зорилгоор хийх хяналт шалгалт үнэлгээний аргачлалууд (17-р Зөвлөмж);

• Үндэсний хууль зүйн туслалцааны байгууллага эсхүл албан тушаалтнуудын хууль зүйн туслалцааны үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зохион байгуулалт, удирдлага ба хяналт (11-р Зөвлөмж).

3-р Зөвлөмжид эрүүгийн хэрэгт холбогдож цагдан хоригдсон, баривчлагдсан эсхүл сэжиглэгдсэн аль эсхүл ял шийтгэл хүлээсэн этгээдийн эдлэх бусад эрхүүдийг заасан бөгөөд хууль зүйн туслалцаа авах эрхийг бодитой хэрэгжүүлэхэд Гишүүн улс орнуудын зүгээс анхаарч хангах дараах эрхийг жагсаасан болно. Үүнд:

  1. 1. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн, баривчлагдсан, цагдан хоригдсон эсхүл яллагдсан этгээдэд дуугүй байх эрхийг нэн даруй танилцуулах,
  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зөвлөлдөх, нэн ялангуяа мэдүүлэг өгөхөөс өмнө, өөрийн эрхийн талаар өмгөөлөгчтэй харилцаж зөвлөгөө авах;
  2. Мэдүүлэг өгөх болон бусад ажиллагааны үед хараат бус хууль зүйн зөвлөгөө эсхүл туслалцаа авах;
  3. Өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд өмгөөлөгчийг байлцахгүйгээр цагдаагийн газар мэдүүлэг өгөхийг хориглох; хэрэв зөвшөөрсөн бол тухайн зөвшөөрлийг шалгаж албажуулах. Өмгөөлөгч ирэх хүртэл мэдүүлэг, байцаалтыг эхлэхийг хориглоно;
  4. Бүх гадаад улсын цагдан хоригдсон эсхүл хорих ял эдэлж буй иргэнд цаг алдалгүй өөрсдийн харьяаллын консулын газартай холбогдох эрхтэй талаар ойлгодог хэлээр нь тайлбарлах;
  5. Баривчлагдсан даруйд өмгөөлөгч эсхүл хуульчтай дангаар биечлэн уулзах боломжоор хангах; ийнхүү уулзахад бүх нууцлалыг чанд хадгалах бололцоог бүрдүүлэх;
  6. Цагдан хоригдсон этгээдийн гэр бүлийн гишүүн аль эсхүл түүний сонгосон аль нэг этгээдэд цагдан хоригдсон тухай болон цагдан хоригдсон газар байршлын талаар нэн даруй мэдэгдэх боломжоор хангах; холбогдох байгууллага, албан тушаалтан мэдээлэл дамжуулсны улмаас гэмт хэргийн нөхцөл байдлыг тогтооход саад учруулж болзошгүй зэрэг хуульд заасан үндэслэлээр ийнхүү цагдан хоригдсон тухай мэдэгдэхийг хойшлуулж болно;
  7. Хараат бус орчуулагч, хэлмэрч авах, шаардлагатай тохиолдолд баримт бичгийн бичгэн орчуулгыг хийлгэх;
  8. Шаардлагатай тохиолдолд асран хамгаалагчийг томилох;
  9. Цагдаагийн газар болон цагдан хорих байранд хуульч, өмгөөлөгчтэй холбоо тогтоож уулзах боломжтой байх;
  10. Цагдан хоригдсон, баривчлагдсан, сэжиглэгдсэн, яллагдсан эсхүл эрүүгийн ял шийтгэл хүлээсэн этгээдэд хууль ёсны эрхүүд, тэдгээрийн үр дагаврын талаар ойлгомжтой, тодорхой танилцуулж, тайлбарлаж, ойлгосон талаар тодруулж баталгаажуулах;
  11. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилсон гэж үзвэл өргөдөл гомдол гаргах;
  12. Эдгээр эрхийг аливаа хязгаарлалтгүйгээр чөлөөтэй эдлэх боломжоор хангах.

Эцэст нь, 17-р зөвлөмжийн дагуу Гишүүн улс орнууд олон улсын хүний эрхийн стандартуудтай нийцүүлэн хууль зүйн туслалцааг үр нөлөө бүхий үзүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд