Хууль зүйн туслалцааны төвийн захирал, доктор, профессор В.Оюумаа Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд саналын эрхтэй гишүүнээр оролцож, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Докторант З.Жаргалмаагийн "Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн олон улсын ба үндэсний эрх зүйн зохицуулалт" сэдэвт диссертацийг хэлэлцэн Хууль зүйн ухааны докторын зэрэг олгохоор шийдвэрлэлээ.