/2019-04-29 08:07:00/

ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛ ТАВИГДАВ


Монгол Улсын Хууль зүйн туслалцааны төв болон Канад Улсын Онтарио мужийн Эрх зүйн туслалцааны төв хоорондын анхдугаар уулзалт 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Торонто хотноо амжилттай зохион байгуулагдав. Уулзалтад монголын талаас Элчин сайд Я.Ариунболд, Монгол Улсын Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, ЭСЯ-ны консул Б.Тэлмүүн канадын талаас Онтарио мужийн Эрх зүйн туслалцааны төвийн ерөнхийлөгч Дэйвид Фийлд, дэд ерөнхийлөгч Дэйвид МакКиллоп нар оролцож, хоёр орны эрх зүйн туслалцааны байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагааг үүсгэн хөгжүүлэх, энэ чиглэлийн эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд алслагдмал сумдад оршин суугаа иргэдэд хэрхэн хуулийн зөвлөгөө өгөх, утсаар болон цахим хэлбэрээр шуурхай туслалцаа үзүүлэх туршлагыг судалж нэвтрүүлэх талаар ярилцаж цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ярилцав.

Мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор Онтарио мужийн Эрх зүйн туслалцааны төвийн ерөнхийлөгч Дэйвид Фийлдийг тааламжтай үедээ Монгол Улсад зочлохыг урив.

FIRST MEETING BETWEEN THE LEGAL AID INSTITUTIONS

The very first meeting between the Legal Aid Center of Mongolia and the Legal Aid Ontario of Canada was successfully held in Toronto on April 25, 2019. Mongolian delegation was comprised of Ambassador Mr.Ya.Ariunbold and Director of the Legal Aid Center of Mongolia Mrs.T.Uranbolor, Consul B.Telmuun and Canadian delegation was comprised of President of Legal Aid Ontario Mr.DavidField, and by Vice President of Legal Aid Ontario Mr.David McKillop and discussed further expanding of bilateral cooperation between the two countries in legal aid services and promoting legal framework for that purposes.

During the meeting, both sides emphasized on legal aid and counselling in resettled districts, providing timely and indispensable telephone and internet-based assistances, Memorandum of Understanding between the two agencies.

Mrs.T.Uranbolor had extended an invitation to Mr.David Field to visit Mongolia at the time of his convenience.

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд