Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн өмгөөлөгчдийн анхааралд
Сонгон шалгаруулалтын бүртгэл 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хийгдсэн.
Баянгол, Чингэлтэй дүүрэг дэх салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн шалгалт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14:00 цагт Хууль зүйн туслалцааны төвийн хурлын танхим 404 тоот өрөө /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Бага тойруу-49, Мэдээлэл технологийн Үндэсний паркийн байр 4 давхар/-нд эхэлнэ.
Баян-Өлгий аймаг дахь салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн шалгалт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 14:00 цагт Google meeting программаар эхэлнэ.
Сонгон шалгаруулалтад цахимаар оролцогчид техник, тоног төхөөрөмж, интернэт, компьютерийн саадгүй ажиллагааг өөрсдөө бүрэн хариуцна.
Сонгон шалгаруулалтын удирдамжтай /энд/ дарж танилцана уу.
Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулах зүйл гарвал дараах утсаар холбоо барина уу.
Улсын өмгөөлөгчийн туслах Х.Цэцэгмаа 94247580, 70004020