Ажлын хэсэг нь орон нутаг дахь улсын өмгөөлөгчдийн ажлын нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Тухайн орон нутгийн иргэдэд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга, мэдээллээр ханган, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.
- Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, Цагдаагийн газрын дарга хурандаа Б.Нацагдорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа Г.Энхболд, тус газрын харьяа 445-р нээлттэй хорих ангийн дарга П.Баяржаргал нартай уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.