Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо, ХЗТТ-ийн захирал А.Оюунчимэг, ХЗТТ-ийн захирлын зөвлөлийн гишүүн, ахлах улсын өмгөөлөгч Б.Баттулга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Гантуяа, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Ганчимэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, орчуулагч Б.Халиунаа нар АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Олон Улсын эрх зүйн сан /ILF/-ийн Гүйцэтгэх захирал Женифэр Смит, Хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, Олон Улсын бодлого хариуцсан захирал Бен Полк, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Алексус Макнеллитай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 07:00 цагт ээлжит цахим уулзалтыг хийлээ.
Уулзалтаар
- Улсын өмгөөлөгчдийг чадавхжуулах сургалт, менторинг хөтөлбөр зохион байгуулах
- Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд улсын өмгөөлөгчийн статус, цалин хөлсийг НҮБ-ын зарчимд нийцүүлэх талаар УИХ-д судалгаа хүргүүлэх,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын дүрэм, улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журам болон хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журмыг боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.