Ажлын хэсэг нь орон нутаг дахь улсын өмгөөлөгчдийн ажлын нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Тухайн орон нутгийн иргэдэд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн танилцуулга, мэдээллээр ханган, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа.
- Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Баярсайхан, Цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга хошууч Б.Бадрал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Батбаяр, Шүүхийн тамгын газрын дарга Н.Нямсүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Саранчимэг нартай уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.