/2022-02-17 12:59:00/

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нар Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ


Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх олон улсын туршлага, өмгөөллийн үйлчилгээний стандарттай танилцахаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, ХЗТТ-ийн захирал А.Оюунчимэг, ХЗТТ-ийн захирлын зөвлөлийн гишүүн, ахлах улсын өмгөөлөгч Б.Баттулга, ХЗТТ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн, орчуулагч Б.Халиунаа нар АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Олон Улсын эрх зүйн сан /ILF/-ийн хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, Олон Улсын бодлого хариуцсан захирал Бен Полк, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Алексус Макнеллитай 2022 оны 2 дугаар сарын 17-ны өглөө цахим уулзалт хийлээ.

Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн уялдааг сайжруулах замаар хүний эрх, эрх чөлөөг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд онцлон хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Олон Улсын эрх зүйн сан /ILF/-ийн төлөөлөгчдөөс Олон Улсад улсын өмгөөлөгчийн цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг зохицуулсан талаар асуулт асууж, Олон Улсын туршлагын талаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Олон Улсын эрх зүйн сан /ILF/-тай, улсын өмгөөлөгчийн чадавхийг дээшлүүлэх, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг дагаж гарах дүрэм, журмын төслийг боловсруулах чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

undefined

undefined

undefined

undefined

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд