/2021-09-06 10:17:00/

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг Дорнод аймаг дахь салбарт ажиллалаа


Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, ХНАХ ахлах мэргэжилтэн Т.Хулан, нярав Б.Амаржаргал, туслах Б.Баянмөнх нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2021 оны 08 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Дорнод аймаг дахь салбарт албан томилолтоор ажиллалаа.

Албан томилолтын үеэр Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, ШТГ-ын дарга Ц.Мөнхсайхан болон шүүгчид, ШШГГ-ын дарга, дэд хурандаа Л.Эрдэнэбат, Цагдаагийн газрын ЗУТ-ийн дарга Т.Батжаргал болон эрүүгийн мөрдөгчидтэй албан уулзалтыг хийж Төлбөрийн чадваргүй яллаглагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын төсөл, Хууль зүйн туслалцааны төвийн Дорнод аймаг дахь салбарын үйл ажиллагааг танилцуулж, төрийн байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр уулзалтыг зохион байгууллаа.

1/ШТГ-ын дарга Ц.Мөнхсайхан болон шүүгчидтэй хийсэн уулзалт

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өмгөөллийн үйл ажиллагаагаар дамжуулан нэмэгдүүлэх, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11-т заасны дагуу улсын өмгөөлөгч шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцдог, шүүн таслах ажиллагаанд саад учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг эсэх талаар судалгааг шүүхийн байгууллагаас авч төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

ШТГ-ын дарга болон шүүгчдээс хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаж байгаад талархалаа илэрхийлж, улсын өмгөөлөгч хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судалгааг ирүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. 

undefined

2/ШШГГ-ын дарга Л.Эрдэнэбаттай хийсэн уулзалт

Цагдан хорих байрны дарга Л.Эрдэнэбатын зүгээс төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор аймгийн Цагдан хорих байранд улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах уулзалтын өрөөг тусгайлан гарган өгч Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

undefined

3/Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийтэй хийсэн уулзалт

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, улсын өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, Дорнод аймаг дахь салбарын нөхцөл байдлыг Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийд танилцуулж, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгт дэмжлэг үзүүлэх, Засаг даргын Тамгын газрын байранд улсын өмгөөлөгчдийг ажлын өрөөгөөр хангах асуудлыг шийдвэрлүүлж, цаашид Дорнод аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагаагаа сайжруулах саналтай байгаагаа уулзалтын үер ярилцлаа.

ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий аймгийн ЗДТГ-ын байрны одоогийн нөхцөл байдлыг танилцуулж, 2022 онд аймгийн ЗДТГ-ын шинэ байр ашиглалтад ороход Дорнод аймаг дахь салбарыг ажлын байраар хангаж дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

undefined

4/Цагдаагийн газрын алба хаагчидтай хийсэн уулзалт

Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, алба хаагчдад ТЧЯҮХЗТтХ, Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Дорнод аймаг дахь салбарын үйл ажиллагааг танилцуулснаас гадна “Өв залгамжлал” сэдвээр сургалтыг албан хаагчдад зохион байгуулж ажиллалаа.  

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын ЗУТ-ийн Т.Батжаргал үр дүнтэй сургалт зохион байгуулан хамтран ажилласанд талархлаа илэрхийлж, 2022 онд аймгийн ЗДТГ-ын шинэ байр ашиглалтад орох хүртэл Хууль зүйн туслалцааны төвийн Дорнод аймаг дахь салбарыг ажлын байраар хангах асуудлыг удирдлагын түвшинд ярилцан шийдвэрлүүлэхээ илэрхийллээ.

undefined

Хууль зүйн туслалцааны төвийн Дорнод аймаг дахь салбарын ажлын байрны асуудлыг шийдвэрлэх, төрөөс иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг тасралтгүй хэвийн явуулахад тухайн орон нутгийн төрийн болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаанд уялдуулах чиглэлээр албан уулзалтуудыг зохион байгуулсан, мөн салбарын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хяналт шалгалтыг хийж үр дүнд хүрсэн албан томилолт боллоо.

 

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ

АЖЛЫН АЛБА

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд