/2023-01-05 19:03:00/

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дах заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/362 дугаар тушаалаар батлагдсан “Улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрны сул орон тоог зарлаж байна. Үүнд:

  1. Сэлэнгэ аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч – 1
  2. Дорнод аймаг дахь салбарын Улсын ахлах өмгөөлөгч -1
  3. Завхан аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч -1
  4. Булган аймаг дахь салбарын Улсын ахлах өмгөөлөгч -1
  5. Зөвлөгөө өгч ажиллах Улсын өмгөөлөгч -1 /Нийслэл/

Тавигдах шаардлага: Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх.

Бүрдүүлэх материал:

1.Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

2.Эрх зүйн их, дээд боловсролын диплом /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/

3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

4.Ажилласан туршлагыг гэрчлэх баримт бичиг

5.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ

6.Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт

7.Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлийн хураамжийн тооцоогүй эсэх тодорхойлолт

8. Цээж зураг /сүүлийн нэг сарын дотор авхуулсан, 3х4 хэмжээтэй/

9.Тухайн салбарын сул орон тоонд ажиллах тухай өргөдөл /маягтын дагуу/

10.Шалгалтын хураамж төлсөн баримт

11.Иргэний үнэмлэхийн хуулбар

 

Материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2023 оны 01 дүгээр сарын  05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй өмгөөлөгчид дээрх материалыг бүрдүүлж PDF-хэлбэрээр info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

*Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 00 минутад Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр, 2 давхар 201 тоотод зохион байгуулагдана.

 

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,

Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй

7000-4030, 80081076 дугаарын утсаар холбогдоно уу.

 

 

-оОо-

ОНЦЛОХ мэдээ

МЭДЭГДЭЛ
2023-05-06
Маягтууд
2022-12-08
Эмгэнэл
2021-07-21

Сургалтын видео



Холбоотой байгууллагууд