ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2020.03.11
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16 дугаар зүйл, “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн “Ес” дэх хэсгийг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараахь түр ажлын байрыг зарлаж байна:
Ажлын байр:
Хууль зүйн туслалцааны төвийн Дархан-Уул аймаг дахь салбарын ажлын ачааллыг харгалзан тус салбарт түр гэрээгээр ажиллах улсын өмгөөлөгч.
Үндсэн чиг үүрэг:
- Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд хууль зүйн туслалцаа үзүүлэх;
- Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхолыг бүрэн, тууштай хамгаалах.
Тавигдах шаардлага:
1. Монгол Улсын иргэн;
2. Хууль зүйн их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
3. Хуульчийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх авсан;
4. Компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай;
5. Албан хэрэг хөтлөлтийн ерөнхий мэдлэгтэй;
6. Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
7. Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт.
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет; /татаж авах/
2. Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/
3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
4. Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар;
5. Дээд боловсролын дипломын хуулбар; /эх хувийн хамт/
6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар; /нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр болон ажилд орсон, гарсан тушаалын бичилт бүхий хуудас орно/
7. Иргэний үнэмлэхийн хуулбар;
8. Ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хүмүүс дээрх материалыг бүрдүүлж, info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Жич: Сонгон шалгаруулалт зохион байгуулах өдрийг тухайн үед нь зарлана.
**Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар:
Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба,
Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй
7000-4030, 99018400 дугаарын утсаар холбогдоно уу.
-оОо-